Хоёрдугаар танхим: Эртний төрт улсууд

Тус танхим нь Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ. МЭӨ III зуунд Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан цагаас хойш нүүдэлчин угсаатнууд өөрсдийн  төр  улсаа  ээлжлэн  байгуулж, оршин тогтносоор  иржээ.  Угсаатан  үндэстнүүд хүчирхэгжин мандах цагт бусдыгаа эрхшээлдээ оруулан, хүчин доройтох цагтаа бусдын эрхэнд  орж  үргэлжийн  өрсөлдөөн  тэмцлийн  замыг  туулж  ирсэн  байна.  Хүннүгийн эзэнт гүрнийг залгамжлан Сяньби, Жужaн нар өөрсдийн төрт улсаа байгуулжээ. МЭ YI зууны дунд үеэс IX зууны сүүл  хүртэл  Түрэг,  Уйгур,  Киргиз  зэрэг  түрэг  угсаатнууд  ноёрхлоо  тогтоож  байлаа.  МЭ Х зууны эхэнд монгол, тунгус угсааны Хятан (Кидан) нар төр улсаа байгуулсан юм. Монголын Үндэсний Музейд тэдгээр нүүдэлчин ард түмний түүх, соёл, аж ахуй, зан заншлыг илтгэн харуулах олон зуун сонирхолтой эд өлгийн зүйлс хадгалагддаг. Монголын эртний улсуудын түүхийг харуулсан танхим дараах хэсгүүдэд хуваагдана.
  1. Хүннүгийн эзэнт гүрний үе МЭӨ III - МЭ I зуун
  2. Түрэгийн хаант улсын үе МЭ VI - VIII зуун
  3.  Уйгурын хаант улсын үе МЭ VIII - IX зуун
  4. Хятан улсын үе X - XII зууны эхэн