Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс

Тус хэлтэс нь музейн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, бодлогоор хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, үйлчилгээг хэвийн ханган явуулах, сан хөмрөгийг болзошгүй эрсдлээс сэргийлэх, үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд музейн үйл ажиллагааг олон улсын түвшинд явуулах, боловсон хүчин, ажилтнуудын мэргэжил чадварыг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн хангамж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх талаар олон арван ажил, сургалт, судалгаа хийж байна.