Монгол улсын музейн салбарт анх удаа Олон Улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартыг Монголын Үндэсний музей үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн 2022.10.03-нд зөвлөх багтай эхний уулзалт, сургалт амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг “Нагал навчтай” ХХК Захирал, Тэргүүлэх аудитор Д.Наранцацрал, Ахлах, зөвлөх аудитор Р.Бадамсэд, Төслийн зохицуулагч Б.Саран нар музейн удирдлагын багт сургалт зохион байгуулж цаашид хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Энэхүү олон улсын стандарт нь: а) хэрэглэгчийн болон холбогдох хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой хангах чадвартайгаа батлан харуулах, б) хэрэглэгч болон холбогдох хуулийн зохицуулалтын бүхий л шаардлагад тохирох нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах үйл явц бүхий тогтолцоог нэвтрүүлэхэд орших юм.
Та бүхэндээ ажлын амжилт хүсье.