“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2022-10-20
“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монголын Үндэсний музейд “Эх орончдын өдөр” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн үзмэр, хувь цуглуулагчдын цуглуулгаас 1921 оноос эхэлж, хуралдсан МАН-ын гучин их хурлын түүхэнд холбогдох ном товхимол, дурсгалын зүйл, одон тэмдэг, илгээлт, туг, далбаа, тамга, марк, үнэмлэх зэрэг 130 гаруй үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулж байна.

Нээлтийн ёслолд Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Монгол Улсын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Чингис хаан музейн захирал академич С.Чулуун, Ардын зураач Дунбүрээ, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээ болон МАН-ын бага хурлын гишүүд, намын гишүүд, оюутан залуус хүрэлцэн иржээ. Үзэсгэлэнг нээж МҮМ-н Захирал Л.Жаргал, Чингис хаан музейн захирал Академич С.Чулуун нар үг хэлсэн бөгөөд яруу найрагч Б.Ичинхорлоо “Эх орон” шүлгээ дуудаж, УДБЭТ ын гоцлол дуучин МУГЖ С Мөнгөнцэцэг “ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН” дуугаар ая дууны мэнд хүргэв.

“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР” үзэсгэлэнг Түүхийн ухааны доктор, үзэсгэлэнгийн зөвлөх Ч.Батдорж зочдод тайлбарлав.

Үзэсгэлэн 6 хоног олон нийтэд нээлттэй ажиллах тул Эрхэм үзэгч таныг морилон ирэхийг урьж байна.

# Сэдвүүд
Мэдээ